Сирийн танкууд Хомс хот руу дайрч, явган цэргүүд “байр” бүрийг цэвэрлэж байна гэж Сирийн хүний эрхийн ажиглалтын зөвлөлийн тэргүүн Рами Абдуррахман АФП агентлагт мэдэгджээ.  “Танкууд Иншаат дүүрэгт орж иржээ. Цэргүүд хүрсэн бүх хорооллуудад, тэр тусмаа Баба-Амр болон Халидияд хүмүүнлэгийн тусламж маш хүнд байна. Хүмүүст хоол хүнс, эм тариа хүрэлцээгүй байна” гэж Абдуррахман мэдэгдэв.  Өмнө нь Хомсын орчимд сирийн армийн 10 мянга орчим цэрэг бөөгнөрөөд  байна  гэж мэдээллэж байсан юм.