Сири улс хүнд бүтэцтэй олон талтхуйвалдааны эсрэг зогсож байна, үүнд Израиль гол үүргийг гүйцэтгэж байна. Энэ тухай  Сирийн ГХЯ-ны дээд тэргүүн Файсал  Микдад сирийн телевизид өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.  Түүний ярьснаар, АНУ болон өрнөдийн орнууд  бүс нутагт шудрага  ертөнцийг хүсэхгүй байгаа ажээ. “Түүнчлэн Сири нь гадаадаас дэмжлэгтэй  арабын хуйвалдаанд нэрвэгдэж   байна” гэж дипломат мэдэгдэв. Энэ нь Сирид зэвсгэлэсэн бүлэглэлүүд  энгийн иргэдийг устгаж, дэд бүтцийг сүйтгэж, Хомс хотод ШТС-уудыг дэлбэлж байна гэж Микдад мэдэгдэв.  Түүний ярьснаар, сөрөг хүчнийхний талд тэмцэж байгаа сири иргэд арилсан дотортой,  гэмт хэрэгтэнүүд болон хар тамхичид  ажээ. Түүний үзэж байгаагаар, “Сирийн анд нөхдийн  бүлгийг” байгуулах нь Сирийн дайсныг санхүүжүүлж, түрэмгийлэлд бэлтгэх ажээ.  АОЛ-ийн байр суурийг тайлбарлаж Микдад мэдэгдэхдээ, АОЛ-ээс өөр, ямарч  бүс,   олон улсын нэг ч байгууллага  өөрийн бүрэлдэхүүнд ордог улс орныхоо хүн амыг хороодог   байгууллага үгүй” гэжээ.  Нөгөөтэйгүүр, Микдад нь, Сири улс тусгаарлагдаагүй бөгөөд олон анд нөхдүүдтэй. Дэд тэргүүн  НҮБ- ын АЗ -д  Сирийн  тогтоолд хаалт тавьсан    Орос болон Хятад улсад талархсан юм. Үүнийг дипломат  “НҮБ-ын дүрмийг хамгаалсан” алхам гэж нэрлэв.    Тэрээр тэмдэглэхдээ, сири-хоорондын яриа хэлэлццэрийг хямралаас гарах чухал хэрэгсэл гэжээ. Дамаск нь Орос улсын яриа хэлэлцээг  Москвад явуулах чухал санаачилгатай санал нэг байгаа юм.