ОХУ-ын Улсын дум НҮБ-ын АЗ-д хандан Сирид мөргөлдөөнд хамрагдсан нэг ч талын байр суурийг дэмжихгүй байхыг уриаллаа.Хямралын зохицуулалтад хандах тэнцвэргүй хандлага талуудын адил тэгш оновчтой яриа хэлэлцээ хийх боломжийг үгүй болгож байна гэж Оросын парламентын гишүүд үзэж байна. Өнөөдөр Улсын думын авч үзэж хэлэлцсэн мэдэгдлийн төсөлд энэ тухай өгүүлжээ. Энэ баримт бичгээр москвагийн цагаар 17 цагт төгсгөлийн санал хураалт явуулна. 2-р сарын 4-нд Орос, Хятад улсууд  НҮБ-ын АЗ-д сирийн асуудлаархи мароккын тогтоолын төсөлд хориг тавьсан. Учир нь мөн тогтоол сирийн дотоодын мөргөлдөөнийг зогсоох, Сирийн байдлыг энх амгалан болгох гол зорилтод нийцэхгүй байна.

Москва талууд хүч хэрэглэх ажиллагаа явуулахаас харилцан татгалзах үндсэн дээр сирийн дотоодын оновчтой яриа хэлцээ хийлгэхийн төлөө байна гэж төсөлд тэмдэглэжээ. Үүний хамт Орос улс НҮБ-д батласан баримт бичгүүдийг дүр мэдэн тайлбарлаж, түүнийг АЗ-ийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэх үндэс хэмээн үзэхийг эсэргүүцэж байна. Түүнчлэн НҮБ-ын АЗ-ийн тогтоол улс төрийн дэглэм, удирдагчдыг солих уриа агуулах ёсгуй. Энэ асуудлыг тусгаар улсуудын ард түмэн л шийдвэрлэх ёстой гэж парламентын гишүүд үзэж байна. Сирийн дотоодын мөргөлдөөнийг гүнзгийрүүлэхийн төлөө хариуцлагыг Орос Хятад улсуудад тулгаж байгаа АЗ-ийн гишүүн  орнууд «өөрсдий нь шалтаг, санаархлын талаар дэлхийн хамтын нийгэмлэгийг зориуд төөрөгдүүлж байна.

Ийм тохиолдол Ливи улстай  холбогдон гарсан гэж Улсын думын депутатууд үзэж байна. Түүнээс гадна Улсын дум сирийн дотоодын мөргөлдөөнд хамрагдсан талуудад хандан хүч хэрэглэхээс татгалзаж, яриа хэлэлцээ хийх үндсэн дээр нэн даруй зохих шийдвэр эрж эхлэхийг уриалав. Мөн депутатууд  Арабын орнуудын холбооны гишүүдэд хандан Сирид арабын ажиглагчдын үйл ажиллагааны хугацааг сунгаж, мөргөлдөөнд хамрагсадыг яриа хэлэлцээ хийхэд урамшуулж, Сирийн эрх баригчдыг огцоруулахыг шаардах ба хүч хэрэглэх ажиллагаа явуулахаас татгалзахыг уриалсан байна.