Оросын үйлдвэрийн эзэд болон хувираа хөдөлмөр эрхлэгчдийн холбооны их хурал огт санаандгүй  Орос улсын  ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хоёр хүний маргааны талбар болон хувирлаа.  Орос улсын засгийн газрын тэргүүн Владимир Путин болон тэрбумтан Михаил Прохоров нар бизнес эрхлэгчидтэй тус улсын хөрөнгө оруулалтын  уур амьсгалыг чанартай өөрчлөх талаар өөрсдийн төлөвлөгөөнөөсөө хуваалцсан юм. Тэд биеэр уулзаж чадсангүй, тэдний уулзалт хоёр цагийн зөрөөтэй болжээ. Тиймээс халз мэтгэлцээн болсонгүй.

Хэдхэн өдрийн өмнө Владимир Путин улс төрчидтэй уулзалт хийхдээ өөрийн өрсөлдөгчийн тухай ам сайтай байсан юм. Тэр түүний сонгуулийн хөтөлбөрийг шүүмжилсэн ч,  эх оронч хүн гэж нэрлэсэн юм.  Харин Оросын үйлдвэрийн эзэд болон хувираа хөдөлмөр эрхлэгчдийн холбооны их хурал Михаил Прохоровыг шууд нэрлээгүй ч гэлээ,  баялагийн эсрэг татвар гаргахыг уриалсан юм.  “Манайд шинэ үеийн оросууд цөөрсөөр байна, ингэхдээ  харин хариуцлагатай, ажил хэрэгч хүмүүс олон болж байна.

Тиймээс үүгээр   хов жив хийх хэрэггүй юм” гэж Путин мэдэгдээд «Тансаг хэрэглээг  татварт  ноогдуулахыг асуудал болгон хөөргөөд хэрэггүй юм.  Хамгийн гол нь нийгмийн сэтгэл зүйд их ач холбогдолтой гэдэг нь чухал юм.  Мэдээж хэрэг татвар нь дундаж давхаргад хүрэхгүй гэдэг нь тодорхой юм.   Тиймээс  бид татвар ноогдуулах  тэрхүү  шалгуур, зарчмуудыг нарийн тодорхойлох ёстой юм. Тийм шалгууруудыг нийгэм, хувийн эзэдтэй нээлттэй ярьж тохиролцох ёстой юм» гэлээ.

Михаил Прохоров эчнээ мэтгэлцээнд тус улсын цөөн тооны бийлэгжүү хүмүүсийн эдийн засгийг дэмжих өөрийн хувилбарыг  санал болгосон юм.«Би сайн дурын нийгмийн төслийг санал болгож байна.  Бид бүгдээрээ  хамтдаа хувийн ашгаасаа нэг хувийг болон бидний өөрсдийн компаниудын ашгаас  0,2 хувийг нийгмийн санд оруулъя.  Түүнчлэн,нийгмийн нилээд хэдэн чухал асуудлуудыг  хариуцаж шийдвэрлэж болох юм.  Хавдарын юм уу зүрх судасны эмгэгийг судлах лабораторыг санхүүжүүлж болох юм.  Бид ямарч төслүүдийг хэрэгжүүлж чадна.  Ийм хандлага нь нийгмийн итгэлцлийг сэргээх боломж олгоно. Манай улсын үр ашиггүй ашиглаж байгаа нэргүй татвар төлж байснаас нийгэмтэй нүүр тулан ярьсан нь хамаагүй илүү юм» гэж Михаил Прохоров хэллээ.

Түүнчлэн, Михаил Прохоров  төрийн албан хаагчдад болон тэдний гэр бүлийн гишүүдэд бизнес эрхлэхийг болиулах санал хэлсэн юм. “Төрийн албан хаагчдыг  авилга авахыг өдөөдөг  авилга өгөгчдөөс чөлөөлөн, эрүүгийн гэмт хэргээс   чөлөөлөх ёстой юм.  Улсаас бизнесд дарамт шахалт үзүүлдэгийг бууруулах ёстой юм” гэж Михаил Прохоров мэдэгдэв.

Владимир Путин авилгатай тэмцэхийг уриалсан бөгөөд бизнесд дарамт шахалт үзүүлдэгтэй өөр аргаар тэмцэхийг санал болгосон юм.Тэр  хувийн эздийн холбоотой хэргийг нээхдээ  Эрүүгийн хуулийн зүйл ангиудад хяналт тавихыг санал болгосон юм.  Чухамдаа үүнд шинжээч томилохыг ерөнхий сайд мэргэжилтэнүүдэд санал болгосон юм. Ийм маягийн ажиллагаа нь бизнесийн болзошгүй дарамт шахалтаас ангид болгож, түшмэлүүдийг дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэхээс нь ногтлох юм.