Азид нутаг дэвсгэрийн маргаан  гаарч, зэвсэгт мөргөлдөөн болж хувирах аюултай байна. Токто (Такэсима) аралд учир үндэсгүй өнгөлзөхөөс татгалзахыг БНАСАУ Японоос шаардав. Токио бусад улсыг хохироон нутаг дэвсгэрээ өргөжүүлэхийг санаархаж, милитарист уламжлалаа сэргээж байна гэж Пхеньян зэмлэв.

Эдгээр арал японы нутаг дэвсгэрийн нэг хэсэг юм гэж саяхан Токиод дээгүүр тушаалтай улс төрийн зүтгэлтнүүд  хэлсэн нь дайн өдөөж мэднэ гэж Умард Солонгос үзэж байна.Улс үндэстний нь тусгаар тогтнолыг зөрчиж байгааг арми алмайран сууж ажиглахгүй гэж БНАСАУ анхааруулав. Мөн мэдэгдэл Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Японы судлалын төвийн удирдагч Валерий Кистановын анхаарлыг татав.

Тэрээр хэлэхдээ «Ким Чен Ир засгийн эрхэнд байсан үед ийм явдал болоогүй. Энэ удаад Умард Солонгос өөрийн нэрийн өмнөөс биш, нийт солонгос үндэстний өмнөөс мэдэгдэл хийж байна. Бид эл асуудлаар өмнөдийнхтэй  адилхан байр суурь баримтлаж, нэгдсэн фронтоор тэмцэнэ гэдгээ Японд харууллав. Япон, Өмнөд Солонгосын хооронд эдгээр арлын асуудлаар үүссэн маргаан олон арван жил үргэлжилж байна. Одоо үүнтэй холбогдон шинэ хүчин зүйл бий боллоо. Умард Солоногос байр сууриа тод харуулсан» гэв.

 Одоо хүн амьтангүй арлуудад Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний жижиг гарнизоныг байрлуулжээ. Сөүл тэдгээрийг хууль бусаар эзлэж  байна гэж Токио үзсэн. Токио өнгөлзөх бодлогоо батлахын тулд  эдгээр арлыг өмнөд солонгосын суудлын нисэх онгоцны нислэгийг хориглох бүс болгож хувиргахыг оролдов.Японд «Такэсимын өдөр» тогтоожээ. Энэ нь дипломат хэрүүл маргаан үүсгэв. Пхеньян Японы тэнгисийг «Зүүн Солоногосынх» гэж үүнээс хойш нэрлэхийг шаарджээ. Умард Солонгос газрын зураг зүйн түрэмгийлэл үйлдсэн гэж японы талаас  зэмлэсэн юм.

Түүнчлэн япончууд Зүүн Хятадын тэнгист Сенкаку (Дяоюйдао) олтриг орчимд маргаан үүсгэсэн 39 аралд япон нэр өгөхөө зарлан мэдээлэв. Тэгснээр хоёр талын харилцааг «хүйтэн үед» ахин  буцаана гэж эдгээр арлыг өөрий нь нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн үзэж буй Хятад улс  мэдүүлжээ. 2010 онд эдгээр арлаас болж Бээжин Токиогийн хооронд ноцтой хямрал гарсан билээ.

Тэр үед Япон хятадын загас агнуурын хөлгийн ахмадыг саатуулсан билээ. Үүнтэй холбогдон Хятадад гаарсан японы эсрэг үзэл санаа японы дэлгүүр,компаниудыг бараг дайрч устгахад хүргэв. Хэдэн жилийн өмнө хятадын залуучууд  маргаан үүсгэсэн газар нутгийг японых гэж нэрлэсэн түүхийн сурах бичиг Японд хэвлэгдэн гарсаныг бас ийнхүү эсэргүүцэн угтаж авсан билээ.

Өөрийн хариуд Өмнөд Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн арлуудын эргэн тойрны хятадын ажиллагаа Вьетнам, Филиппин улсуудад Хятадыг эсэргүүцэх явдлыг тухайн үед гааруулсан. Хятадын хөнгөн хөлөгүүд вьетнамын хөлгүүдийг саатуулж байгаа нь Вьетнамд суугаа дипломат төлөөлөгчдийн газрын дэргэд цугларагсдын зэвүүцэл төрүүлэв.

Хятад улсаас өөрий нь усан хилийг лавлаж тодруулсан газрын зургийг НҮБ-д явуулжээ. Энэ баримт бичгээс харахад БНХАУ Өмнөд Хятадын тэнгисийн усан цээлийн 80 хувьд өнгөлзөж байна. Тэгэхдээ Вьетнамын эрэг хавиас дөнгөж 12 бээр зайтай усан хил тогтоосон байна.

Өөрийн хариуд Филиппин Өмнөд Хятадын тэнгисийг баруун Филиппинийх хэмээн нэрлэжээ. Параселийн арлуудыг зэвсэг хэрэглэн хамгаалахад бэлэн байна гэж Манилаас хатуу мэдэгдэв. Эдгээр арлыг өөрий нь нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэдгийг батлахыг саяхан Хятад оролдсоны хариуд ийнхүү мэдэгдсэн байна. Түүнээс гадна Малайзи, Бруней, Тайван Параселийн арлуудад өнгөлзөж байна.

Бие биедээ гомдох, арлуудад өнгөлзөх явдал бүс  нутагт байн байн гаарч байна. Зүүн Хятадын тэнгист санал зөрөлдөөн хурцадвал Өмнөд Хятадын тэнгисийн байдал тэр даруй түгшүүртэй болдог. Японы үндсэрхэг мэдэгдэл болон БНАСАУ-ын үүнд өгсөн хариулт удахгүй Азийн өөр районд хэрүүл маргааныг үүсгэж болзошгүй.