Дэлхийн цэнгэг устай хамгийн том цөөрөм болох Байгал нуурт онцгой эрхт төлөөлөгч шаардагдаж байна.Оросын  ШУА-ийн Сибирийн салбарын нуурын судлалын хүрээлэнгийн захирал Михаил Грачёв Байгал нуурын асуудлаар экологийн онц эрхт төлөөлөгчийн алба Орос улсад тогтоохыг санаачилжээ. Академич  «Оросын дуу хоолой»  радиод өгсөн жич ярилцлагдаа гариг дэлхийн сувд гэмээр нуурыг хамгаалах нь зайлшгүй чухлыг үндэслэв.

Хүн  ба хүүхдийн эрхийн асуудал эрхлэсэн хоёр онцгой эрхт төлөөлөгч одоо Орос улсад ажиллаж байна.Байгал нуурын асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч шаардагдсан гэж академич Михаил Грачёв үзэж байна.

Мэргэжилтэй хуульч л Байгал нууртай холбогдон нөөцлөгдсэн асуудлуудыг оновчтой шийдвэрлэж мэднэ гэж эрдэмтэн үзэж байна. Эргэн тойрны ус, агаар, газрыг бохирдуулж буй нуурын эрэг дээрх Байгал нуурын эрэг дээр оршдог целлюлоз-цаасны комбинат гол түвэгтэй асуудлын нэг болсон.

Жишээ нь өнгөрсөн онд  тус комбинат хосгуй нуурын экологид учруулсан хохиролыг нөхөж бараг 12 сая рубль  төлсөн гэж Михаил Грачёв мэдээлээд «Энэ комбинат сэлбэн шинэчлэгдсэн ч Байгал нуур орчимд байх ёсгүй гэж үзэж байна. Миний бодоход оросын олонхи иргэн намайг дэмжинэ. Эрх баригчдаас үүнийг анхаарвал зохино. Эл асуудлыг шийдвэрлэхэд онц эрхт төлөөлөгч туслаж мэднэ» гэв.

Байгал бол дэлхийн хамгийн гүнзгий маш цэвэр устай нуур юм. Байгал нуурын эрэг хавийн ард түмнүүд  түүнийг аль хэдийнээс тэнгис хэмээн нэрлэж ирсэн. Сибирийн том нуур 640 км урт байна. Энэ нь Москва Санкт-Петербургийн хоорондын зайтай тэнцэж байна. 3500 гаруй төрлийн ургамал, амьтан Байгалд байгаа. Олонхи нь Байгалаас өөр цөөрөмд байдаггүй. Эдгээр нь олон зуун  төрлийн хавч хэлбэртэн,олон арван нялаахай, загас,сархинцаг зэрэг билээ. Байгал нуурын хав загас бол цөөрөмд суурьшсан цорын ганц хөхтөн юм. Мөн тэнгисийн амьтан ойрын тэнгисээс бур 4 мянган км зайтай оршдог цэнгэг устай нуурт яаж шилжсэн нь нууц хэвээр байна.

Байгал нуур бол байгалийн томоохон лаборатори мөн хэмээн дэлхийн эрдэмтэд санал нэгтэй үзэж байна. Байгал нуурын хөх-ногоовтор тунгалаг ус жуулчдад өндөр сэтгэгдэл төрүүлж байна. Энэ нь хүний зүрх сэтгэлийг тэр даруй үүрд эзэмдэх дэлхийн цөөхөн өнцөг булангийн нэг билээ.