Хомс хотын ойролцоо  сирийн 10 мянга орчим цэрэг бөөгнөрсөн байна гэж их британий “Скай-ньюс” телевизийн суваг баасан гаригт уламжилжээ. Телевизийн сувгийн мэдээлснээр, ойр хавийн тосгонуудын хүмүүс  засгийн газрын цэргүүд Ливаны хил хүртэл, суурин газруудыг эзлэн авах  томоохон зөрчил мөргөлдөөн хүлээж байна. Сирийн сөрөг хүчний зохицууулах зөвлөлийн  мэдээлснээр, өмнө нь Хомс хотод болсон  мөргөлдөөний улмаас 110 хүн амиа алджээ.Сирийн  ХМХ-үүдийн мэдээлж буйгаар  Ливантай хил зэрэгцээ Хомс мужид  террористуудын эсрэг цэргийн ажиллагаа явагдаж байгаа гэжээ.