Энэтхэг улс Түвдийг БНХАУ-ын нэг хэсэг хэмээн үзэж, Хятадын эсрэг ажиллагаа энэтхэгийн газар нутагт  явуулахыг хүлцэхгүй гэж Энэтхэгийн ГХЯ-ны тэргүүн Соманахалли Маллайя Кришна Хятадын ГХ-ийн сайд Ян Зечитэй Бээжинд хийсэн хэлэлцээнийхээ дүнгээр мэдэгдлээ. Энэтхэгийн дипломат ажилтан  Түвдийн асуудлаархи Энэтхэгийн байр суурийг батлаад Энэтхэг улс түвдийн асуудлаар шаардлагатай ямар ч тусламж Хятадад үзүүлэхэд бэлэн байгааг мэдэгдлээ. Үүний хамт Энэтхэгийн ГХЯ-ны тэргүүн ийм тусламж шаардагдахгүй гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Энэтхэгээс Түвдийн асуудлаар үзүүлж буй дэмжлэгийг  зүй ёсоор үнэлж байна гэж  БНХАУ-ын ГХЯ мэдэгдсэн тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээлжээ. «Хууль ёсыг удирдлага болгосон нэг ч засгийн газар улс орны нь бутаргахад чиглэгдсэн хүч хэрэглэх ажиллагааг хүлцэхгүй» гэж Бээжин хятадын Сычуань мужийн Ганьзы-Түвдийн өөртөө засах тойрогт эмх замбараагүй байдал дэгдээснээс хойш мэдэгдсэн билээ. Өргөө нь энэтхэгийн Дарамсал хотноо байдаг Түвдийн шашны удирдагч Далай лам л санал зөрөлдөөнийг гааруулж байна гэж Хятад үзэж байна. Далай лам өөрий нь хүндэт зочин ямагт байсааар байхыг Энэтхэг улсаас Бээжинд мэдүүлэв. Гэвч Далай лам болон түүний сургаалыг баримтлагчдад Хятадын эсрэг ажиллагаа Энэтхэгт явуулах боломж олгохгүй гэж Энэтхэгийн ГХЯ-ны тэргүүн амлажээ.