Өмнөд Солонгосын солонгос хоорондын харилцаа, гадаад хэргийн асуудал, худалдаа болон нэгдлийн асуудал  эрхэлсэн    парламентын бүлэг баасан гаригт Хойд Солонгосын Кэсон хотод  хүрэлцэн ирлээ. Энд хамтарсан аж үйлдвэрийн бүс оршдог юм.  Хоёр Солонгосын төлөөлөгчид Кэсон дахь  үйлдвэрүүдийн  тухай болон энэ бүсэд ажиллаж байгаа хойд солонгосын  ажилчдын  ажлын нөхцлийн тулгамдсан асуудлуудаар ярилцах төлөвтэй байна. Солонгос хоорондын харилцаа хурцадснаас болж сүүлийн үед аж үйлдвэрийн  бүсийн үйл ажиллагааа бараг зогсоход хүрээд байгаа юм. Яриа хэлэлцээр дуусаад өмнөд солонгосын төлөөлөгчид баасан гаригийн үдэш Сөүлд ирнэ.