Энэ долоо хоногт Ираны нефтийн аж үйлдвэрийн сайд Рустам Асеми БНХАУ-д хүрэлцэн очих тухай хятадын радиогоос мэдээлэв. Тэрээр хоёр талын худалдаанд харилцан тооцоолт хийх асуудлыг Хятадад хэлэлцэхийг мэдээлэлд тэмдэглэжээ. Айлчлал анхаарал татсан хийгээд ираны төвийн хэвлэл мэдээлийн хэрэгслүүд түүнийг өргөн тайлбарлаж байна. Гасеми нефтийн шинэ гэрээ хэлэлцээрийн асуудлыг хятадын төлөөлөгчидтэй хэлэлцэнэ гэж тэдгээр үзэж байна. Энэ нь ЕХ-оос худалдан авах ираны нефтийн хэмжээг багасгасан нөхцөлд Иранд маш чухал гэж мэдээлэлд өгүүлжээ. Мөн айлчлал АНУ ба ЕХ-ны анхаарлыг их татсаныг шинжээчид тэмдэглэв. Хятад улс ираны нефтийн талаархи ЕХ-ны хоригийг өөрий нь худалдан авах нефтийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгорор ашиглаж байгаа явдал Брюссель, Вашингтон хоёрыг түгшүүлэв. Германы канцлер Ангела Меркель  энэ сард Хятад улсад айлчласан үеэрээ хятадын удирдлагад хандан ийм нөхцөл байдлыг өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн завшихаас сэрэмжлэхийг уриалсан билээ.