Сирийн цэрэг Ливантай хил залгаа Хомс мужийн Эль-Кусайр хотод зэвсэгт террористуудыг мөрдөн хөөж байна.Сирийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар террористууд барилга байшингуудад мина тавьж, хотын орчин суугчид ба цагдаа нарт  халдаж байна. Террорын эсрэг ажиллагаа таван өдөр үргэлжилж байгаа Хомсын зарим районы байдал аажмаар хэвийн болж байна. Хүмүүс гудамжуудад гарч, дэлгүүрүүд ажиллаж байна. Өөр районууд утаанд бүрхэгджээ. Тэнд хоёр тал буудалцсаар байна. Сирид засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн бараг  нэг жил үргэлжилж байна. 2-р сарын 4-нд НҮБ-ын АЗ-д Орос Хятад хоёр улс өрнөдөөс санаачилсан Сирийн байдлыг зохицуулах тогтоолд хориг тавив. НҮБ-ын мандатаар халхавчлан гадаадын цэрэг Ливид оруулж шахалт үзүүлсэн хэрэг явдал энд давтагдах вий гэж Москва Бээжин хоёр болгоомжилж байна. Маргааш Арабын орнуудын холбооны гишүүн улсуудын ГХ-ийн сайд нар ажиглагчдынхаа үйл ажиллагааг Сирид сэргээх боломжийг авч үзэж хэлэлцэнэ.