Сирийн нутаг дээр гадаадын тусгай албаныхан байрлаж байгаа тухай мэдээлэл  батлагдах юм бол ливийн үзэгдэл давтагдах нь тодорхой юм. Энэ тухай сэтгүүлчдэд ОХУ-ын  Төрийн думын  олон улсын  харилцааны байнгын хорооны тэргүүн Алексей Пушков мэдэгдэв. Нилээд хэдэн ХМХ-үүдийн мэдээлж буйгаар  Сирид гадаадын тусгай албаны хэсгүүд бий болжээ. Пушковын тэмдэглэснээр,  Сирийн сөрөг хүчнийхнийг дэмжиж, зэвсэглэж байгаагийн зэрэгцээ  эрх баригч дэглэмд хатуу хориг тавьж байна.  Ингэхдээ зэвсэглэсэн сөрг хүчнийхэнд ямарч болзол тавихгуй байна. Өнөөдөр Төрийн дум  гадаадын  хүчнийхний одоогийн сирийн удирдлагыг солих зорилгыг  үл зөвшөөрөхийг уриалсан  “Сирийн байдлын тухай” мэдэгдэлийн төслийг хэлэлцэнэ.