Сири улс Иранд хандан улс орны нь үндсэн мужуудад ёс журам сахиулахад туслах тусгай зориулалтат 15 мянган дайчнаа Сирид явуулах хүсэлт тавьсан тухай өнөөдөр хятадын төв хэвлэл «Жэньминь жибао» сонин мэдээллээ. Их Британи, Катар хоёр улсын тусгай зориулалтат цэргийг Сирийн нутаг дэвсгэрт татан шилжүүлсэн тухай үүний өмнө мэдээлсэн билээ. Ирээд байгаа мэдээнүүдээс харахад эдгээр цэрэг өчигдөр байлдаан үргэлжлэсэн Хомс хот орчимд байрлажээ. Катар, Их Британийн цэргүүд байлдааны ажиллагаанд шууд оролцолгүй сирийн босогчдод зөвлөмж өгч байна гэж урьд израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн билээ.