Орос  улс Түркменээс Пакистан,Энэтхэг рүү хийн хоолой барих ажилд  оролцоход бэлэн байна

 

Орос улс Пакистаны оролцоотой бүсийн эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх ажилд нэгдэхэд бэлэн байна гэж пүрэв гаригт ОХУ-ын ГХЯ мэдэгдэв. Уг мэдээллийг  ОХУ,  Пакистан улсын  ГХ ийн сайдууд  Сергей Лавров, Хин Раббани Кхар нарын уулзалтын дараа  тараажээ.  Пакистаны ГХ-ийн сайд Москвад  2-р сарын 7 нд айлчилсан юм. Яриа хэлэлцээрийн үеэр  Лавров оросын тал бүсийн эрчим хүчний төслүүдэд нэгдэн ороход бэлэн байгааг  нотложээ. Тэдгээрийн дунд Киргиз,Таджикистанаас Афганистан, Пакистан руу “CASA-1000”эрчим хүчний дамжуулах системийг байгуулах тсөл байгаа юм. Орос улсын хувьд ТАПИ /Туркменистан-Афганистан-Пакистан-Энэтхэг/ -ийнхийн хоолой барилгын ажил ч чухал юм гэж Орос улсын ГХЯ-наас мэдэгджээ.  Уулзалтын үеэр яриа хэлэлцээний гол сэдвүүдийн нэг худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай  асуудал байлаа.  Талууд орос-пакистаны шинжлэх ухаан-техникийн  хамтын ажиллагааны асуудлыг хөгжүүлэх талаар санал солилцов.