АНУ сирийн ерөнхийлөгч Башар Асадыг албан тушаалаас нь огцруулах зорилготой “сирийн анд нөхөд” эвсэл байгуулах  үйл ажиллагаагаа идэвхижүүлж байна.  АНУ-ын Төрийн департамент ын төлөөлөгч Виктория Нуландын хэлснээс үзвэл, олон улсын хамтын нийгэмлэг сирийн сөрөг хүчнийхнийг дэмжих ёстой аж. Вашингтонд болсон хэвлэлийн бага хурал дээр тэр хэлэхдээ, одоогийн байдлаар Ойрхи-Дорнод болон Европын орнуудаар ийм зорилгоор АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жеффри Фельтман аялаж байгаа гэв. Нуланд  сирийн “анд нөхдийн бүлгийн” зорилгыг ийн   тодорхойлов : эдийн засгийн хориг арга хэмжээ авах замаар  Асадын засгийн газарт шахалт үзүүлэн, сирийн сөрөг хүчний янз бүрийн бүлэглэлүүдийг нэгтгэн, сирийн ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудлыг шийдэх зэрэгт  оршино. Дипломат ийм эвсэл байгуулах тухай асуудал нь хоёр сарын өмнө гарч байсан гэдгийг нотлов. Гэтэл  НҮБ-ын АЗ холбогдох хатуу тогтоол батлана гэдэгт найдан одоо болтол асуудал идэхвижээгүй юм гэжээ. Орос улс АНУ –ын сирийн сөрөг хүчнийг дэмжих  олон улсын “анд нөхдийн бүлэг” байгуулах санаачилгыг  хууль бус гэж   үзэж байна.  Энэ тухай Москвад ОХУ- ын ГХЯ –ны албан ёсны төлөөлөгч   Александр Лукашевич мэдэгдэв. Түүний ярьснаар, ийм маягийн бүлэгүүдийг байгуулж байсан туйлын сөрөг туршлагууд байсан, тухайлбал, Ливийн жишээ байна гэжээ. “Дотоодод болж байгаа мөргөлдөөнд аль нэг мөргөлдөгч  талд  орон гаднаас  байдлыг хурцатгахад” чиглэгдсэн   аливаа бүлэглэлийн эсрэг байна гэж Оросын дипломат онцлон тэмдэглэв.