Орос улс Сирийн  дотоод асуудалд хөндлөнгөөс хүч хэрэглэх асуудлаар дэлхий  дахинд байр сууриа нотлоод байна. Тус улсын хямралаас гарах нь сирийн хоорондын яриа хэлэлцээ болон ардчилсан шинэчлэлүүдийн замаар  шийдэгдэх ёстой юм.   Үүнийг сирийн ерөнхийлөгч Башар Асад Дамаскад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн  Сергей Лавровтой  болон ГТА-ны тэргүүн Михаил Фрадков нартай уулзахдаа амласан юм.  Энэхүү айлчлалын шууд үр дүнгийн нэг бол АОЛ-ийн ажиглагчдыг  Сирид эргүүлэн ажлуулах шийдвэр юм. Энэ тухай  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун  мэдэгдсэн юм.

Сирийн тулгамдсан асуудал нь хамгийн өндөр хэмжээнд  яригдсан юм. Оросын элч  нарыг Москвад буцаж ирсэний дараа  Оросын ерөнхийлөгч Дмитрий  Медведев Францын ерөнхийлөгч Николя Саркозитэй  болон Түркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдогантай утсаар ярилцсан юм.  Оросын төрийн тэргүүн  тэд нарт   Сирийн цус асгарууллатыг зогсооход чиглэгдсэн Москвагийн хүчин чармайлтууд нь мөргөлдөгч талуудын  яриа хэлэлцээг нэн даруй эхлүүлэхэд  болон Сирид ардчилсан шинэчлэлүүдийг явуулахад  оршиж байга тухай   мэдээлсэн юм. 

Дмитрий Медведев  сирийн дотоод хямралыг НҮБ-ын АЗ-ийн хүрээнд даван туулахын чухлыг цохон тэмдэглэсэн юм.  АЗ хэдэн сарын турш Сирийн асуудлаар тогтоол гаргах гээд чадахгуй байна.  Нэг талаас өрнөдийн байр суурь нь , нөгөө талаас Орос, Хятадын байр суурь зарчмын хувьд нийцэхгүй  байна. Москва, Бээжин хоёр ливийн үзэгдэлийг давтахгүй тулд брхий л чармайлтаа гаргаж байна.  Ойрхи-Дорнодын дэмжлэгтэй өрнөдийнхөн Башар Асадыг огцруулах үүднээс  сирийн сөрөг хүчнийхнийг  хөхүүлэн дэмжиж байна.

Гэтэл “сөрөг хүчин” гэх ойлголт нь өөрөө  янз бүрээр ойлгогддог юм.  Өрнөдийнхөн  түүний засгийн  эрх баригчидтай яриа хэлцэл хийж ажиллах гэдгийг харахгүй харалган загинаж  байна.  Гэтэл бас экстремист сөрөг хүчин гэж байна. Тэд бол улс оронд мөргөлдөөн гаргах л бодлоготой аж.  Харамсалтай нь өрнөдийнхөн Ливиэс сургамж авсангүй.

С.Лавров, М.Фрадков нар Дамаскад айлчлахдаа Башар Асадаас сөрг хүчнийхэнтэй яриа хэлэлдцээ хийж эхлэнэ гээсэн ам тангарагыг нь авчээ. Москва өөрийн талаас ийм уулзалтын талбарыг   олгох боломжтой юм. Түүнчлэн, сирийн ерөнхийлөгч Үндсэн хууль батлах процессыг хурдасгах бодолтой болон парламентын болон ерөнхийлөгчийн сонугуулиудыг тус улсад явуулах юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар, Сергей Лавров болон Михаил Фрадков нар Дамаскад Башар Асадтай  уулзалт хийсэн нь Сири улсад дотоодын мөргөлдөөнөө энхийн аргаар шийдвэрлэх боломж олголоо гэж Александр Филоник тэмдэглээд «Арабын ертөнц дэхь оросын нэр хүнд  Америк, Катар, Саудын Арабын хүсэл эрмэлзлүүдэд нийцэхгүй нь мэдээж.  Гэтэл бас Сирид арабын ертөнцид түншүүд бий. Миний бодоход оросын дипломатуудын хүчин чармайлт илүүдэхгүй юм.