Ираны  байдал хурцадснаас  Өмнөд Солонгос өөрийн эрчим хүчний аюулгүй байдалд ихэд түгшиж байна. Ерөнхийлөгч Ли Мен Бак хэрэв АНУ болон Израиль Иранд цохилт өгч таарвал, Саудын Араб, Катар болон АНЭ-тай  нефтийн нэмэлт нийлүүлэлт   авах тухай  яаралтай  тохиролцож байна.

Нэгдүгээр сард  эдгээр орнуудыг  Японы ЗГ-ын тэргүүн  Ёсихидо Нода, дараа нь Хятадын Төрийн зөвлөлийн  дарга Вэнь Зяобао  нар  тойрсон юм.  Тэд  арабын хаадуудтай найрамдлын талаар ярилцаж, түүнийгээ нилээд хэдэн  томоохон нефтийн гэрээгээр бататгасан  юм.  Өмнөд Солонгос Хятад, Япон болон Энэтхэгийн нэгэн адил ираны томоохон нефть нийлүүлэгчдийн тоонд ордог юм. Хэрэв Өрнөдийнхөн  болон Тегераны цэргийн мөргөлдөөн Өмнөд Солонгосыг Ираны нефтийн нийлүүлэлтээс  салгах  юм бол Саудын Арабаас Ли Мен Бакад нефтийн нэмэлт хэмжээ авах баталгаа олгожээ.

Түүнээс илүүгээр Сеүлийг Ираны Ормузын хоолойг хаах заналхийлэл түгшээж  байгаа аж.  Тиймээс хоёрдагч нийлүүлэгчидтэй тохиролцох нь Ли Мен Бакийн Персийн булан руу хийх  аялалын бас нэгэн зорилго байлаа.Одоогоор Өмнөд Солонгос болон Япон  нь АНУ ын  ЕХ- ны Ираны нефтийн импортыг хориглосон эмбаргод нэгдэн орох гэсэн  уйгагуй шаардлагад ямар ч хариу өгөөгүй байна.

Хятад болон Энэтхэг ийм маягийн шахалтыг шууд таслан зогсоосон юм.  Үүнтэй холбогдон Хятад болон Энэтхэг ИРаны нефтийн импортоо бараг тэн хагасаар багасгасан тухай мэдээ гарч ирсэн юм.  Оросын Олон улсын эдийн засгийн харилцааны дээд сургуулийн шинжээч Александр Салицкий  энэ бол сэтгүүлчийн  хаясан “нөөш “байх гэж байна.

«Нефтийн  гэрээг байгуулсан, мөнгөний төлбөр хийгдсэн.  Энэ бол технологийн мааш том гинжин холбоо юм.  Импортыг тэн хагасаар багасгана гэдэг чинь юу гэсэн үг вэ?  Энэ бол маш их хэмжээний нефть шүү дээ. Үүнийг нэг сарын дотор ч нийж үл болно.  Энд яг л зүүдээ ярих гэж байгаад,хулгайгаа ярьлаа гэдгийн үлгэр болж байна» гэж Александр Салицкий  хэллээ.

Шинжээч үзэхдээ, улстөрийн  үүднгээс аваад үзэхэд ч Хятад, Энэтхэг нь Европын байр суурийг дагахгүй.  Тэр тусмаа тэд өөрсдийн сонирхолын эсрэг явж байна шүү дээ. Нью-Дели болон Бээжингийн аль нь ч тийм бодолгүй байгаа. Тэд  улстөрийн гадаад бодлогынхоо үүднээс болон  дэлхий дахины өмнө өсөн нэмэгдэж буй үүргээ ухамсарлан, Азийн үйл явдалд  хариуцлагатай хандахын хувьд  ийм алхмуудыг хийж  чадахгүй юм гэж оросын ши нжээч үзэж байна.

Магадгүй, энэхүү суртал ухуулгын   “нөөш”нь  Хятад, Энэтхэг, Ираны нефтийн төлбөрөөс долларыг гаргах гэсэн шийдвэртэй холбоотой байж болох юм. Энэхүү алхмын тухай Александр Салицкий хэлэхдээ «Хятад улс нефтийн нийлүүлэлтийн төлбөр тооцоогоо   бага зэрэг  юаниар  хийх болно.  Яагаад гэвэл Хятадын томоохон ололт амжилт юм. Энэтхэгийн тухай бас яг ижил хэлж болно.  Энэ бол үнэндээ маш чухал алхам бөгөөд  Азийн эдийн засгийн байр суурийг зарчмын хувьд чангаруулж байгаа юм.  Энэ бол өрдөнийн орнуудын санхүүгийн хямралын үр дагварын нэг» гэлээ.

Долларын хоёр талын төлбөр тооцооноос гаргах хандлага нь Азийн орнуудын хооронд цаашид нэмэгдэх янзтай  байна.  Лхагва гаригт Энэтхэгээс   цагаан будаа импортлогч Иран төлбөр тооцоогоо хийж чадахгуй байгшаа тухайгаа мэдэгджээ.  Шалтгаан нь АНУ болон ЕХ-ны ираны банкуудад хориг арга хэмжээ авснаас тэр.

Үүний дүнд Бүх энэтхэгийн   цагаан будаа экспортлогчдын холбоо  Иран руу гаргах бүтээгдэхүүнээ зогсоов. Ийм шалтгаанаар  Малайз Иран руу далд модны тос гаргахаа зогсоов. Хятад, Малайзын түншүүд арилжааныхаа нийт хэмжээг 2,5 дахин нэмгдүүлж, 180 тэрбум юань болон 90 тэрбум ринггит болгов.  Өчигдөр Японы Төв бакны дэд ерөнхийлөгч   Киехико Нисимура хоёр орны бизнэс эрхлэгчдийг  иен болон юаниар төлбөр, тооцоо хийхийг уриалав.