Сирийн нутаг дэвсгэр дээр  катар болон британий тусгай албаныхныг нэвтэрсэн тухай израилийн ХМХүүд мэдээллийн эх сурвалжуудыг иш татан уламжилжээ.  Пүрэв гаригт их буугаар буудаж, засгийн газрын хүчнийхнийг нисдэг тэргээр дайралт хийсэн  Хомс хотын орчимд гадаадын тусгай албаныхан байна.  Интерфакс агентлдагийн мэдээлснээр,  цэргийн ажиллагаа болж байгаа газруудад катар болон британий тусгай албаныхан шууд оролцохгуй байгаа аж. Тэд  сирийн босогчдын  зөвлөхөөр ажиллаж байна.  Өмнө нь дэлхийн ХМХ -үүдээр мэдээлж байсанаар, британий болон катарын тусгай албаныхан  Ливийн иргэний дайнд Муаммар Каддафийн эсрэг, Үндэсний шилжилтийн зөвлөлийн талд ороцлож байсан юм.  Сирид 11 сар үргэлжилж байгаа мөргөөлдөөний улмаас НҮБ-ын мэдээлснээр, 6 мянга орчим хүн амиа алдаад байна. Хомс хот нь сөрөг хүчнийхний  түшиц бот бөгөөд зэвсэгт мөргөлдөөний төв болсоор байна.