Ерөнхийлөгч Дмитрий Медведев оросын дипломатчдаас төрийн стратегийн чухал асуудлуудыг  шийдвэрлэх санаачлагуудыг хүлээж байна. Дипломатын өдрийг тохиолдуулан ОХУ-ын  ГХЯ-ны ажилтануудтай уулзалт хийх үедээ тэр олон улсын эрхийг дээдлэн хамгаалахад урьтал болох зорилтуудын дунд мөргөлдөөнийг зохицуулахад дэмжлэг үзүүлэх болон гадаадын орнуудтай  түншийн харилцаа тогтоохыг нэрлэв. Медведев тэмдэглэхдээ, өнгөрсөн жил  олон улсын  тавцан дээр хямралын жил байсан гэв. “Арабын хаврын” үйл явдал  хурц өрнөж байсан. Одоо ч гэсэн Сири, Иран, Хойд Солонгос болон “арабын ертөнцид”  байдал  бүхэлдээ  хүнд байна. Медведев цааш хэлэхдээ, “оросын дипломатчдын хийж байгаа бүхэн  улс-төрийн хувьд сайн зохицуулсан бодлого байх ёстой юм.“гэв.