ОХУ- ын ЦЗХ-ний стратегийн хоёр бөмбөгдөгч онгоц  Ту-95 МС  энэ сарын 7,8 өдрүүдэд  агаарын төлөвлөгөөт  эргүүлийн даалгавхыг амжилттай биелүүлэв. Энэ тухай өнөөдөр Интерфакс агентлагт  ОХУ- ны БХЯ –ны ЦЗХ-ний асуудал хариуцсан   төлөөлөгч, хурандаа Владимир Дрик мэдэгдэв.  Японы ХМХ-үүдэд гарсан “оросын байлдааны таван онгоцыг Японы агаараас эсэргүүцэх хүчнийхэн өөрийн хилийн дэргэд олж илрүүлсэн “тухай мэдээллийг  тэр   няцаалаа юм.   Тэр хэлэхдээ, онгоц  Японы арлуудаас хойд  зүгт   Номхон далайн   зурвасаар  чиглэн явсан гэлээ.  Японы ХМХүүдийн мэдээлж байснаар,  Японы ЦЗХ-ийнхэн түгшүүр авчээ.  ОХУ ын ЦЗХ-ний онгоцнуудыг  алсын  нислэгт Японы  F-15,  F-16   онгоцнууд дагалдан явж байсан гэж Дрик батлав.  ОХУ-ын хил хүртэл нислэгийн янз бүрийн шатанд  ОХУ ын ЦЗХ-ний СУ-27 онгоц дагалдаж байсан байна. Агаарын орон зайн хяналтыг  эргүүлийн явцад А-50 онгоцны баг хянаж байсан гэж Дрик хэлжээ.