АОЛ Сирийн байдлыг тогтвортой байлгахад Орос, Хятад улстай хүчин чармайлтаа нэгтгэх төлөвлөгөөтэй  байна.  Энэ тухай өнөөдөр панарабын байгууллагын ерөнхий нарийн бичгийн орлогч дарга Ахмед бен Хелли мэдэгдэв. Тэрээр мэдэгдэлдээ,   ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Набил аль-Арабитай  байнгын холбоотой байсан гэв. Тэрээр“Аш-Шарк” сонинд өгсөн ярилцлагадаа  Лавров аль-Арабид Дамаскад хийсэн айчлалынхаа дүнгийн талаар мэдэгдэсэн гэжээ.  АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү мэдээллийг АОЛ-ийн орнуудын  ГХЯ –ны тэргүүн нарын сонорт  энэ ням гаригт  Каирт  болох уулзалтан дээр хүргэх бодолтой   байна. Түүнчлэн, Ахмед бен Хелли нь АОЛ-ийн санаачилгыг   арабын орнууд амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Хятад улс санаа тавьж буйг   тэмдэглэв. Нөгөөтэйгүүр, бен Хелли ярилцлагадаа зарим ХМХ-үүдэд гарсан  арабын орнууд сирийн сөрөг хүчнийхнийг хүлээн зөвшөөрөх төлөвтэй байгаа тухай мэдээг нотлоогүй байна.  АОЛ-ийн ажиглагчдын хувьд тэр хэлэхдээ, АОЛ-ийн зөвлөл шийдвэр гаргасан үед л тэд  Сирид буцаж ажилаа эхлүүлнэ гэж дипломат ярьлаа.