“Сагаалган-2012” шатрын тэмцээн 10 дахь удаагаа  Оросын  Буддын шашны гол хийд – Буриадын Иволгины дацанд 3-р сарын 16-18 нд зохиогдоно.  Наадмыг зохион байгуулагчид: Дамба Даржа Заяын нэрэмжит  буддын шашны “Даши Чойнхорлин”  их сургууль, Буриад улсын  шатрын холбоо юм.  Наадам нь Орос улсын хурдан шатрын  тэмцээний РАПИД шатны   Гран-При шагналын статустай юм. Бү тоглолтонд тоглогч бүрт 15-60 минут өгдөг аж.

Буддын их сургуулийн шагналт тэмцээн нь байгуулагдсан цагаасаа хойш Сибирь болон Алс-Дорнодод хамгийн хүчтэй чуулган явуулдгаараа нэрд гарсан юм. 2003 оны 3-р сараас эхлэн Буддын их сургуулиас зохион  явуулсан өмнөх тэмцээнүүдэд   хагас манга гаруй шатарчид оролцжээ. 2010 онд Иволгины дацанд болсон шатрын уралдаант тэмцээнд  дэлхийн 10 дахь шартын аврага Борис Спасский хүрэлцэн ирж, өсвөрийн шатарчидтай нэгэн зэрэг шатар нүүсэн юм. 2011 онд ийм төрлийн уралдаанд Орос болон Монголын шилдэг шатарчид оролцсон юм. Нэртэй шатарын мастерууд уралдааны ажилд уригдсаны  зэрэгцээ оролцогчид эртний  наадгайгаар тоглосон юм.  Шагналын сан 400 мянган рубль байсан юм.