АНУ сирийн сөрөг хүчний төлөөлөгчидтэй  Сирийн байдлаар идэвхитэй зөвлөгөөн явуулна гэж Вашингтонд Цагаан ордны төлөөлөгч Дей Карни сэтгүүчдэд мэдэгдэв. Ойрын үед АНУ өөрийн түншүүдтэйгээ Сирийн ард түмнийг дэмжихэд чиглэгдсэн  идэвхитэй  зөвлөгөөнөө үргэлжлүүлнэ гэж   Карни хэлжээ.  Мөн Сирийн үндэсний зөвлөлтэй хийх зөвлөлдөх уулзалт явуулахаар төлөвлөж байгаа гэж тэр мэдэгдэв.   Карни тайлбарлахдаа, зөвлөлдөх уулзалтын гол зорилго нь олон улсын хамтын нийгэмлэгээс  Сирийн хүчирхийллийг зогсоох болон ардчилалд шилжих дараагийн алхмуудыг  хэлэлцэхэд оршино гэв.