Өмнөд Солонгосын парламентын тэргүүн Пак Хи Тэ пүрэв гаригт өмнө нь сэжиглэгдэж байсан авилгын хэргээс болж албан тушаалаасаа огцорлоо гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлжээ. Бий болсон нөхцөл байдалд Пак харамсаж буйгаа илэрхийлж богинохон мэдэгдэл хийхдээ өөрийг нь авилгын хэрэгт буруутгаж буйг хүлээсэнгүй. Пак Хэ Тийг 2008 онд Үндэсний Их намын тэргүүнд сонгогдохын тулд авилга өгсөн гэж буруутгаж байгаа юм. Тэр 2008-2009 онд намын удирдагчаар ажиллаж, 2010 оноос тус улсын парламентын спикерээр ажиллаж байсан байна.
Өмнөд Солонгосын парламентын спикер авилгын хэрэгт буруутгагдан огцорлоо

Photo: EPA