АНУ “ерөнхийлөгч Асадын дэглэмд” шахалт үзүүлэхийн  тулд  сирийн сөрөг хүчнийхэнд ямарч  хувилбарын тусламж үзүүлэх боломжтойг  үгүйсгэхгүй бөгөөд зэвсэг нийлүүлэх хүртэл орох ажээ. Энэ тухай  Вашингтонд Цагаан Ордны  төлөөлөгч Дей Карни  сэтгүүлчдэд мэдэгдэв. Тэрээр  хэлэхдээ, урьтал нь Сирийн      улс-төрийн зохицуулалт үлдсээр байна гэж пүрэв гаригт РИАНовости агентлаг мэдээлжээ.  Карни тэмдэглэхдээ, одоогийн байдлаар АНУ олон улсын түншүүдтэйгээ  Сирийн байдалтай холбогдуулан  идэвхитэй яриа хэлэлцээ хийж байна гэж онцлон тэмдэглэв.