НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Сирид АОЛ-ийн ажиглагчдын үйл ажиллагааг сэргээхийг дэмжиж байна. Тэр лхагва гаригт сэтгүүлчдэд   АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Набил аль-Арабитай Сирийн хүчирхийллийг зогсоох арга замын талаар болон улс-төрийн яриа хэлэлцээг эхлэх талаар ярилцсан гэж ярьжээ.  “Аль-Араби надтай  ярилцахдаа  Сирид тус байгууллагын ажиглагчдын  үйл ажиллагааг сэргээх  бодолтой  байгаа бөгөөд  НҮБ дэмжихийг хүссэн" гэжээ. “  Түүнчлэн,  ярилцагчид Сири рүү ажиглагчдыг хамтран  явуулах  болон ялангуяа, Дамаскад НҮБ болон АОЛ-ийг төлөөлөх тусгай элч явуулах боломжийн талаар ярилцсан байна.  НҮБ АОЛ-д ямарч хэлбэрээр туслахад бэлэн гэж Пан Ги Мун    цохон тэмдэглэв. Өмнө нь ОХУ- ын ГХЯ –ны тэргүүн  Сергей Лавров аль-Арабитай хийсэн уулзалтын үеэр Сирид панарабын байгууллагын  үйл ажиллагааг сэргээхийн төлөө байгаагаа хэлж байсан билээ.

Нөгөөтэйгүүр, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга  Хомсд удтал үргэлжилж байгаа хүчирхийлэлд анхаарлаа хандуулав. НҮБ –ын АЗ-д Орос, Хятад улс  Сирийн эсрэг тогтоолд хаалт тавьсан нь Дамаскад өөрийн ард түмний эсрэг дайныг үргэлжлүүлэх боломж олгож байна гэж мэдэгджээ.  Тэрээр Сирид байдал муудаж байгаа нь бүс нутагт сөрөг нөлөө үзүүлж байна гэв. Пан Ги Мун  сэтгүүлчдийн тавьсан  асуултуудад хариулахдаа, цус урсгалт үргэлжилж буй нь Сирийн ерөнхийлөгч Башар Асад тус улсыг удирдах  хууль ёсны эрхээ алдаж байна гэж хэлжээ.