Өнгөрсөн онд Орост ажилгүй хүмүүсийн тоо хэмжээ нэлээд багассан тухай  Холбооны хөдөлмөрийн албаны тэргүүн Юрий Герций мэдээллээ. Түүний хэлснээр бол 2012 оны эхээр Орост 1 сая 280 мянган хүн ажилгүй байсан. Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 300 мянгаар бага байна.Үйлдвэрүүд хүчин чадлаа сэргээсэнтэй холбогдон ажилчид шаардагдсан явдал үүнд нөлөөлсөн гэж түшмэл үзэж байна. Барилга байгуулалттай холбоотой мэргэжилтнүүд их шаардагдаж байгааг Герций тэмдэглэв. Өнөөгийн байдлаар хуульч, эдийн засагч, тогооч  бараг шаардагдахгүй байна.