Пакистаны Таппи хотын “Талибан” хөдөлгөөний алан хядагчдын  цэргийн хуаранд АНУ- ын нисэгчгүй хоёр онгоцны дайралтын улмаас найман хүн нас барж, хоёр хүн шархаджээ.  Энэ тухай лхагва гаригт энэтхэгийн “Хиндус таймс” сонин мэдээлжээ.    Пакситан цэргийн командлалын албан ёсны төлөөлөгч энэхүү мэдээллийг батлажээ.  Таппи  нь Хойд Вазиристаны нийслэл Мираншах  хотоос 10 км зайд оршдог аж.  Энд талибууд байдаг юм. АНУ нь Пакистаны алан хядагчидтай тэмцэхэд  нисэгчгүй онгоцыг байнга ашигладаг байна. Үүний дүнд энгийн номхон ардууд амиа алдаж байдгаас  тус улсын эрх баригчид эрс буруушаадаг юм.