Орос улс АОЛ  тус байгууллагын Сирийн элч нарын ажлыг сэргээнэ гэдэгт итгэж байна. Энэ тухай  өчигдөр НҮБ-ын дэргэдэх  Орос улсын  байнгын төлөөлөгч Виталий Чуркин НҮБ-ын төв байранд хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.  АОЛийн ажиглагчдын бүлгийн үйл ажиллагаа  өнгөрсөн оны 12-р сарын сүүлээр эхэлсэн бөгөөд  1-р сарын 28-нд Сирийн хүчирхийлэл хурцдах үед дууссан юм. НҮБ ын АЗ-ийн хуралдаан дээр өрнөдийн хэсэг болон арабын орнуудын өргөн барьсан тогтоолыг   Орос, Хятад улс  хаалт тавьсан асуудлын тухай  эргэн   ярихдаа, тэр “хэрэв хоёр-гурав  хоног ажилласан байсан бол өнөөдөр юм уу маргааш  нэгдсэн шийдэрт хүрч болох байсан юм” гэжээ.“Одоо манай өрнөдийн мэргэжил нэгтнүүд өөрсдийн гомдлуудыг манайд хаяглсан хэлж байна.  Тэд сэтгэлийн хөдлөлтэй төдийгүй бөгөөд дахин нэг оролдлого хийж, зөвшилцөх боломж олгоогүй” гэж оросын элчин ярьж байна. Чуркины ярьснаар, одоогийн байдлаар сирийн асуудлаар АЗ-д  “ үр дүнтэй ажиллах  ямарч боломжийг “олж харахгүй  байна  гэжээ.