Сирийн дотоодын мөргөлдөөнд хамрагдсан хоёр талыг хүч хэрэглэх ажиллагаагаа зогсоож, хэлэлцээ хийхэд хүргэхийн тулд  дэлхийн хамтын нийгэмлэгээс шахалт үзүүлэх ёстой гэж  ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Тэрээр өнөөдөр Москвад хэвлэлийн шуурхай хурал дээр үг хэлэхдээ Сирийн засгийн газар яриа хэлэлцээ хийхэд бэлэн байхад сөрөг хүчин угтан дэмжих алхам хийхээс татгалзаж байна гэв. Сирид засгийн газрын эсрэг бүлгүүд хүч хэрэглэж байгааг хүлээн зөвшөөрхөөс өрнөдийн улсууд татгалзсаныг С.Лавров шүүмжлээд Дамаскаас элчин сайд нараа дуудаж буцаасан хэд хэдэн улсын логикыг ойлгохгүй байна гэв. Элчин сайд нарыг дуудаж буцаасан явдал  Сирийн эсрэг хүч хэрэглэх ажиллагааг бэлтгэж байгааг гэрчлэн харуулсан гэж зарим шинжээч үзэж байна.