Пхеньян Сеулд  адил тэгш  хариу бэлдэж байна. БНАСАУ нь Өмнөд Солонгосын нэгэн адил нисэгчгүй онгоцнуудаар зэвсэглэх бодолтой аж. Солонгосын хойгт нисэгчгүй онгоцны дайн хийхийг АНУ өдөөж  байж  ч болох юм гэж оросын нийгэм улс-төрийн судалгааны  төвийн захирал Владимир Елисеев ийм үзэж байна.    

Ренхап агентлагийн мэдээлж буйгаар, БНАСАУ  дайрагч  нисэгчгүй онгоц үйлдвэрлэж эхлэжээ. Хойд Солонгосын цэргийнхэн АНУ болон Өмнөд Солонгост удирдлагатай пуужинг туршихад хэрэглэдэг  америкийн нисэгчгүй онгоцыг загвараа болгон авчээ.  Ойрхи-Дорнодоос худалдаж авсан гээд байгаа түүнийг  тэд  зэвсгээр тоноглон, туршилт явуулж үзжээ. 

Пхеньянд үндсэн технологи  байхгүй юм,  тиймээс БНАСАУ өөрийн нисэгчгүй онгоц үйлдвэрлэж хараахан амжаагүй байгаа гэж өрнөдийн агентлагууд уламжилжээ. Ингэхэд  тэдгээр дайрагч онгоцнуудыг шар тэнгисийн эрэг дээр Өмнөд Солонгосын хилийн дэргэд байрлуулахаар төлөвлөж байгаа  нь нэгэнт тодорхой болжээ. Нийгэм-улс-төрийн судалгааны төвийн захирал  Владимир Елисеев уг зэвсэг Пхеньянаас гарч ирнэ гэдэгт огт эргэлзэхгүй байгаа ажээ. 

«Дэлхийн нисэгчгүй онгоц үйлдвэрлэх хандлага тодорхой юм.  Асуудал юунд байна вэ гэвэл, гадаад аюул заналхийллэж байгаа  орнуудыг хамгийн түрүүнд  асуудал их түгшээж байна. Нисэгчгүй онгоцнууд нь өөрийн аюулгүй байдлыг хангах хэрэгсэл болж байна.  БНАСАУ  үүнийг анхаарах болсон нь энэ хандлагыг бататгаж байна. Хойд Солонгос Өмнөд Солонгос болон АНУ- тай  албан бусаар дайны байдалтай байгаа шүү дээ» гэж Владимир Елисеев хэллээ.

Өдөр бүр тагнуулын U -2 онгоц   америкийн нисэх баазаас Өмнөд Солонгосын Осан руу нисч байна. Онгоц өндрөөс зураг авах боломжтой камерын туслалцаатайгаар нутаг дэвсгэрийн хойд хэсгийн цэргийн  бүсийн гэрэл зургийг авч, радио холбоог сонсдог байна. Цуглуулсан мэдээллүүд нь бодит цагаарр АНУ-ын  цэргийн шуурхай болон тагнуулын хэлтсүүдэд  очдог. Үүнтэй зэрэгцэн Сөүл Global Observer  болон Phantom I нисэгчгүй онгоцнуудыг 2020 он хүртэл үргэлжлүүлэн  худалдаж авах нь тодорхой болсон юм.  

Тэдгээр нь БНАСАУ-ын  нутаг дэсгэрийг бүхэлд нь хянаад зогсохгүй Хятад улсын зарим дүүргүүдийг харах хүичн чадалтай ажээ. Солонгосын  хойгийн хойд хэсэгт нисэгчгүй онгоц гарч ирэх нууцын хайрцагийг АНУ  нээсэн юм гэж Владимир Евсеев үзээд «Мэдээж хэрэг Пхеньяныг үүнд америкчууд л түлхэсэн байгаа.  Үүгээрээ тэд аль хэдийнэ олон улсын  хууль дүрмийг зөрчиж ирсэн юм.

Ираны нутагт унагасан  тэдний нисэгчгүй онгоц Ираны нутагт  250 км гүн орсон юм.  Солонгосын хойгт хайрцаг бий болох, Пакистаны нутагт нисэгчгүй онгоцыг унагах  зэрэгт тэд  л буруутай. Хэрэв америкчуудад болдог юм бол, яагаад бусдад нь болдоггүй юм бэ? Жишээ нь: БНАСАУ? Буцах шидүүрийн үр ашиг гарч байна уу, ингэхдээ зөвхөн хүчирхэгжих хандлагтай байна шүү» гэлээ.

Мягмар гаригт америкийн нисэгчгүй онгоц Пакистанд  шинэ хохирол учруулжээ.Иракад орон нутгийн эрх баригчдын зөвшөөрөлгүй Америкийн нисэгчгүй  онгоцыг тойрсон шуугиан  дэгдлээ.     Үүнтэй холбогдуулан хэлхэд, хэрвээ Солонгосын Хойгийн байдал хурцдаж,  дайны сөргөлдөөнд хүрвэл  БНАСАУ үл үзэгдэх онгоцны бай болохгуй гэсэн  ямарч баталгаа Пхеньянд  үгүй юм.