Өнөөдөр Пакистаны ГХЯ-ны тэргүүн Хина Раббани Кхар Москвад хандан ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болох гэсэн улс орны нь санаачилгыг дэмжихийг уриаллаа. Бүс нутгийн улсуудад тулгарсан олон асуудлыг ШХАБ-ын хүрээнд шийдвэрлэж болно гэж Исламабад үзэж байгааг тэрээр Оросын нийслэлд ГХ-ийн сайд Сергей Лавровтай уулзсаныхаа дараа онцлов. Хатагтай Кхар Орос Пакистаны хооронд улс төр, эдийн засаг, соёл, худалдааны нягт хэлхээ холбоо тогтсоныг тэмдэглээд Өмнөд Азийн бүс нутагт Москвагийн гүйцэтгэж байгаа үүргийг өндөр үнэлэв. Пакистан Орос улсыг олон улсын тавцан дахь гол этгээдийн нэг болон тогтвортой байдлыг хангах эх сувалж хэмээн үзэж байна гэж тэрээр хэлэв.Пакистаны ГХ-ийн сайд  парламент хоорондын хэлхээ холбоо, эдийн засгийн хамтын ажиллагааг оролцуулан Исламабад, Москвагийн хоёр талын харилцаа цаашид хөгжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.