Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев  хэтдээ өөрсдийгөө намын хувьд бүртгүүлэх гэж байгаа бүх нам, улс төрийн хүчний удирдагчидтай энэ сарыг дуустал уулзана. Кремлийн тамгын газраас мэдээлснээр уулзалт улс орныхоо улс төрийн шинтгэлийн асуудлыг хэлэлцэх зорилготой юм. Тухайлбал засаг дарга нарыг шууд сонгох, улс төрийн намыг бүртгэх журмыг хялбарчлах тухай өгүүлж байна. Ерөнхийлөгч зохих хуулийн төслуудийг Улсын Думд хэлэлцүүлэхээр оруулав. Орон нутгийн  тойргоор Улсын Думын сонгууль явуулах хуулийн төслийг бэлтгэж дуусч байна. Одоо зөвхөн улс төрийн намын нэрсийн жагсаалтаар сонгож байна. Эдгээр санаачилга эрх баригчдаас гаргах шийдвэрт иргэдийн нөлөө үзүүлэх боломжийг өргөжүүлэх ёстой.