Хятадад хоч биш жинхэнэ нэрээрээ өөрийгөө бүртгүүлэх шаардлага блог хөтлөгчэд тавьж байна гэж өнөөдөр хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Шаардлагыг биелүүлэхээс татгалзсан этгээд мэдээллээ микроблогод нийтлүүлэх боломжгүй болсон ч бусад блог хөтлөгчийн мэдээлэл уншиж мэднэ. Энэ арга хэмжээ зарим интернет хэрэглэгчээс тархааж буй цуу яриа, зүйгүй зүйлийг багасгах зорилготойг хэвлэл мэдээллийн хэрэгслууд тэмдэглэв. Эхлээд бүртгэлийн шинэ системийг 2012 оны 3-р сарын дундуур Бээжинд дараа нь хятадын бусад томоохон хотуудад нэвтрүүлнэ. Интернетийн мэдээлэлд илүү хатуу хяналт тавих нь  2012 оны намар болох ХКН-ын ХУ111 их хурал дээр намын удирдлага солигдохын өмнө хүн амын шүүмжлэл, дургүйцлийг намдаах эрмэлзэлтэй холбоотой  гэж ажиглагчид үзэж байна.