Орос улс дэлхийн «Нээлттэй засгийн газрын» нэг хэсэг болно. Мөн түншлэлийн зорилго удирдлагын үр ашгийг нэмэгдүүлэх, авилгалтай тэмцэх, улсын үйлчлгээний чанарыг сайжруулахад оршино. Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн даалгавраар Орос улс мөн олон улсын түншлэлд нэгдэх ёстой. Шинжээчид энэ санаачилгыг өөр өөрөөр үнэлж байна. Олон улсын туршлагаас харахад одоохондоо «Нээлттэй засгийн газрын» тодорхой ололтын талаар ярихад эртдэнэ.

2011 оны 9-р сард НҮБ-ын ЕА-н 66-р чуулганы хүрээнд  АНУ, Бразили хоёр олон улсын түншлэлийг байгуулах тухай зарлан мэдээлжээ. Хожим Их Британи, Мексик, Норвеги, Филиппин, ӨАБНУ тэдгээрт  нэгдэв. Төр засгийн удирдлага ил тод байж, иргэдийг энэ үйл явцад хамруулах шаардлага оролцогчдод тавьжээ.

Өнөөгийн байдлаар 50 гаруй улс олон улсын түншлэлд нэгдээд байна. «Большоеправительство.рф» порталын тэргүүн Раф Шакиров тайлбарлан хэлэхдээ «Төр улс хэн нэгний зөвлөмж, бусад гишүүний шийдвэрээр биш сайн дураараа улс орныхоо нийгэм-эдийн засгийн байдлын тухай мэдээллийг нээлттэй болгох нь түншлэлийн маш чухал зарчим»  гэлээ.

Эрс ялгаатай улсууд « Нээлттэй засгийн газар» түншлэлд нэгдсэн гэж шүүмжлэгчид үзэж байна. Жишээ нь Индонези, Их Британи улсууд удирдлагын нийтийн  зарчимтай байж болохгүй гэж Оросын улсын хүмүүнлэгийн их сургуулийн профессор улс төр судлаач Сергей Черняховский  хэлээд «Улс орон бүрийн байдал өвөрмөц байна. Тухайлбал АНУ-д хэрэглэж буй авилгалтай тэмцэх арга барил  ӨАБНУ-д үр дүнд хүрэхгүй. ӨАБНУ-ынх арга барил Орос улсад таарахгүй. Юу гэвэл үүсгэх, гааруулах шалтгаан өөр өөр байна. Гэвч ямар ч асуудлыг шийдвэрлэхдээ иж бүрэн туршлагыг анхааран харгалзах хэрэгтэй» гэв.

 Раф Шакиров ийм үзэл санааг дэмжихгүй байна. Түүний хэлснээр бол нэгдсэн стандартын талаар хэн ч ярихгүй байна.«Тэргүүний туршлага солилцохоор  олон улсын түншлэлийг бий болгосон. Түүнд нэгдсэн улс орнууд нийтлэг олон талтай. Юу гэвэл нийгэм-эдийн засгийн олон асуудал улс бүрт тулгарсан. Ямар нэг улс асуудлыг шийдвэрлэх илүү үр бүтээлтэй арга барилыг олсон бол байгууллага ийм туршлага солилцох газар болж мэднэ» гэж Раф Шакиров хэллээ.