Оросын таван залуу эрдэмтэн ерөнхийлөгчийн  2011 оны шагнал хүртэв. Тэд 35 нас хүрээгүй боловч ШУ-ны тулгуур салбаруудад инновацийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан тул шагнагджээ.

Ерөнхийлөгчийн шагналыг 4 дэх удаагаа хүртээж байгаа хийгээд шагнал гардуулах ёслол уламжлал ёсоор 2-р сарын 8-нд ШУ-ны өдөр Кремльд болдог юм. 200 гаруй эрдэмтэн энэ оны шагнал эзэн болохыг зорьжээ. ШУ-нд бусдаас үнэтэй  хувь нэмэр оруулсан хүмүүсийг  шагнасан байна. Санкт-Петербургийн политехникийн дээд сургуулийн Павел Ковалёв, Москвагийн «Прометей» бүтцийн материалын хүрээлэнгийн Виктор Орлов  нар тэдний дотор байна.

Тэд хүйтэнд тэсвэртэй  маш бөх бат ган үйлдвэрлэх технологийг бүтээсэн тул шагнал хүртэв. Ийм ган арктикийн нөхцөлд нефть байгалийн хий олборлох, хойд мөсөн далайгаар явах болон хөлөг онгоц  үйлдвэрлэхэд хэрэглэгдэнэ гэж шагналын эзэн Павел Ковалёв хэлээд «Бүтцийн хосгүй системийг хэрэглэсэн. Хүйтэнд тэсвэртэй дээд зэргийн бөх бат ган хэд хэдэн давуу талтай. Түүнчлэн үйлдвэрлэх ба зохих бүтцийг хангах технологи механик, ашиглалтын сайн иж бүрэн шинж чанартай» гэв.

 Мөн ерөнхийлөгчийн шагнал хүртсэн 35 настай Андрей Райгородский  Москвагийн УИС-ийн профессор юм. Тэрээр дискретийн математикийн хүрээнд томоохон амжилт  гаргажээ. Түүний судалгаа  томъёолборын онолын зорилтыг биелүүлэхэд нэлээд их хувь нэмэр оруулж байна. Эрдэмтний ажил өдөр дутмын дадлага  ажиллагаанд Интернет хэрэглэгчдэд туслана.

Оросын ШУА-ийн Төмөрлөг, материалын судлалын хүрээлэнгийн  тэргүүлэх ажилтан Владимир Комлев өөртөө бас хавсрага зорилт тавьж байна. Тэр мэс засал, нөхөн ургалтын биологийн талаар нийцэх шинэ материалыг зохиож, клиникэд нэвтрүүлэх үр дүнд хүрчээ. Комлевын олон боловсруулалтыг  туршилтын үйлдвэрлэлд нэвтрүүлж, эрүү-нүүрний мэс засал хийх, хорт хавдрыг анагаахад хэрэглэж байна. Оросын ерөнхийлөгчийн шагнал хүртэгч бүр 2,5 сая рубль авна.   

Гэрэл зураг