Хятад улс Иранаас худалдан авах нефтийн хэр хэмжээг бараг тэн хагасаар багасгаад Саудын Арави, Орос, Ангол, Нигери улсуудаас авах нефтийн хэмжээг нэлээд нэмэгдүүлсэн тухай өнөөдөр ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ. Түүнчлэн нефтийн үнийг хямдруулах хүсэлт Хятадаас Тегеранд тавьсан байна гэж уг мэдээлэлд өгүүлжээ. АНУ Тегераны эсрэг шинэ хоригийн хүрээнд ираны нефтийн төлбөрийг америкийн доллараар төлөхийг болиулахын төлөө байна. Ираны нефтийн худалдаанд америкийн валютыг хэрэглэсээр байгаа гадаад орнуудын банкуудын эсрэг зохих арга хэмжээ авна гэж Вашингтон анхааруулав.