Өнөөдөр Европын зөвлөлийн Парламентын ассамблейн төлөөлөгчид Оросын ерөнхийлөгчийн сонгуульд мониторинг хийж эхэллээ. ПАСЕ дахь нэгдсэн зүүний хүчний удирдагч Тини Кокс төлөөлөгчдийг тэргүүлж байна. Парламентын ассамблейн албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр бол аялалын гол зорилго 3-р сарын 4-нд болох сонгуулийн өмнө сонгуулийн хууль тогтоомж, сонгуулийн кампанит ажиллагаанд үнэлгээ өгөхэд оршино. Түүнчлэн ажиглагчид сонгуулийн кампанит ажиллагааны явцын асуудалаар төрийн дээд албан тушаалд нэр дэвшэгчитдтэй санаа бодол солилцоно. Европын зөвлөлийн Парламенитын ассамблейн 30 хүнтэй төлөөлөгчид 2-р сарын  сүүлээр манай оронд ирнэ. Төлөөлөгчдийн ажлын урьдчилсан дүнг сонгуулийн маргааш нь зарлана. Мөн түүнчлэн ТУХН, ШХАБ болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын  Ардчилсан байгууллага, хүний эрхийн товчооны  Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажиллагаанд мониторинг хийх олон улсын 600 ажиглагчийн 69 нь ажиллаж эхлээд байна.