Өнөөдөр оросын эрдэмтэд ШУ-ны өдөр мэргэжлийн баяраа тэмдэглэж байна. 1724 оны 2-р сарын 8-нд 1 Пётр хааны захирамжаар ШУА-ийг Орост үндэслэн байгуулжээ. Орос улсаас олон улсын ШУ-д асар их хувь нэжмэр оруулсан. Манай орон биомандлын тухай сургаалыг бусдаас түрүүн боловсруулсан хийгээд ЗХУ дэлхийн анхны хиймэл дагуулыг хөөргөж, атомын станцыг дэлхийд анх удаа ашиглалтад оруулсан юм. Оросын ба зөвлөлтийн 14 эрдэмтэн Нобелийн шагнал хүртэв. Оросын ШУА-ийн хүрээнд нийт 470 эрдэм шинжилгээний  байгууллага болон 55 мянга гаруй эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байна.