Японы Төв банк япон болон хятдаын компаниудын хооронд америкийн долларын  оронд үндэсний валютуудыг ашиглахыг дэмжив.  Энэ тухай Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр Японы Банкны дэд ерөнхийлөгч  Киёхико Нисимура мэдэгдэв. Түүний ярьснаар, иень юаний шууд солилцоо нь Япон болон Хятадын хоёр талын  санхүүгийн арилжаануудын тогтвортой   байдлыг төдийгүй бүс нутгийг бүхэлд нь бэхжүүлэх ажээ.  Санхүүч хэлэхдээ, үндэсний валютыг ашиглах нь тээврийн зардлуудыг нилээд хувиар бууруулахад болон арилжаанд оролцогчдын төлбөр тооцооны эрсдлийг  бууруулах боломжтой юм. Түүнчлэн, энэхүү арга хэмжээ нь европын зээлийн хямралын сөрөг нөлөөг японы болон хятадын эдийн засагт   нөлөөлөхийг   багасгаж мэдэх юм.