Палестины үндэсний захиргааны тэргүүн Махмуд Аббас мягмар гаригт Иорданий нийслэл Амман хотод иорданы ГХЯ-ны тэргүүн Насер Джудтай уулзалт хийв. РИА Новости агентлагийн мэдээлснээр, талууд Израильтэй хийх энхийн хэлэлцээр  мухардалд орсныг хэлэлцэв.  Нэгдүгээр сард Амманд палестины гол яриа хэлэлцээ явуулагч  Саиб Орейкат болон Израилийн ерөнхий сайдын зөвлөх   Ицхак Молхо нарын хооронд  энхийн яриа хэлэлцээг шууд сэргээх яриа хэлэлцээ нь таван удаа болсон юм.  Зөвлөгөөнүүд израилийн засгийн газар 1967 оны  хоёр улсын хоорондын хилийг  хүлээн зөвшөөрөөхөөс татгалзснаас  үр дүнгүй болжээ. Аббас иорданий сайдад даваа гаригт байгуулсан  ФАТХ,  ХАМАС-ын зөвшилцөөний  дүнд, ХАМАС-ын улс-төрийн товчооны тэргүүн  Халед Машаалтай автономийн  шилжилтийн засгийн газрыг байгуулах Тунхаглалыг тайлбарлав. Засгийн газрыг Аббас тэргүүлэх юм.