Орос улсын ГХЯ –ны тэргүүн Сергей Лавров лхагва гаригт Москвад албан ёсны айлчлал хийж байгаа  Пакистаны  ерөнхийлөгч Хина Раббани Кхартай  уулзалт яриа  хийнэ. Оросын ГХЯ –наас өмнө нь мэдээлж байсны дагуу уулзалтын гол сэдэв хоёр талын  эдийн засгийн салбарт  хамтын ажиллагааг нэмэгдүүлэх   асуудал байх болно. Хатагтай Кхарын айлчлалын үеэр  хоёр талын одоогийн болон цаашдын харилцаа болон  Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардарийн 2011 онд Орос улсад хийсэн айлчлалын хүрээнд байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийн тухай  ярилцах юм.    Мөн түүнчлэн талууд бүс нутгийн болон олон улсын улс-төрийн  тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн ярилцах юм.  Өмнө нь Пакистаны ГХЯ –ны тэргүүн Исламабадад РИАНовости агентлагт  өгсөн ярилцлагадаа, Исламабад  Орос улстай терроризмтэй тэмцэх салбарт болон Афганистаны байдлыг тойрсон асуудлуудаар хамтран ажиллахад их ач холбогдол өгч байна гэж мэдэгдэж байсан юм.