Сирийн ерөнхийлөгч Башар Асад засгийн газар хоорондын уулзалтанд оролцох  төлөөлөгчдийг Москва руу явуулахад бэлэн  байна гэж ОХУ –ын ГХЯ мэдэгдэв.  2-р сарын 7 –ны өдөр мэдээлж байснаар, ОХУ-ын ГХЯ –ны тэргүүн Сергей Лавров болон ГТА-ны тэргүүн Михаил Фрадков нар Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын даалгавраар Дамаскад ерөнхийлөгч Асад уулзадалт хийхээр ирсэн юм.  Оросын тал сирийн хямралыг сирийн иргэдэд гадаадын оролцоогүйгээр  энхийн замаар зохицуулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааагаа илэрхийлсэн юм. Үүний үндсэн дээр  Сири болон АОЛ –ийн хооронд санаачлагатай харилцан ажиллагаа шаардлагатай  байна гэж Москва үзэж байгаа юм.  Уулзалт дээр Сирийн хүчирхийллийг хаанаас ч гарсаныг үл харгалзан,   нэн даруй зогсоох шаардлагатай байгаа болон ардчилсан өөрчлөлтүүд явуулахыг онцлон тэмдэглэв.