Интернет аюулгүй байдлыг шийдэхийн тулд  улстөр, бизнес  болон нийгмийн төлөөлөгчдийн чармайлтыг нэгтгэх хэрэгтэй гэж Оросын Харилцаа холбооны  сайд   Игорь Щеголев, аюулгүй Интернет форумыг нээж үг хэлэхдээ мэдэгдэв.  Тэрээр  хэлсэн үгэндээ, чухамдаа ийм загварыг нэг жилийн өмнө эгнээндээ томоохон харилцаа холбооны операторууд, компаниуд, интернет аюулгүй байдлын болон төрийн байгуулагуудын төлөөлөгчдийг  нэгтгэсэн   Оросын  аюулгүй Интернетийн  Лиг байгуулагдсныг  сануулсан юм.

“Тодорхой  үр дүн гарсан нь баярлууштай юм эдгээр нь  улсаас шууд  хорих шугамаар бус, хэлмэгдүүлэлтийн бус  иргэний нийгмийн, хууль хяналтын, оператор компаниудын болон контент-форвайдеруудын  төлөөлөгчидтэй  харилцан ажиллагааны үр дүнд “ юм гэж Щеголев хэлээд, “Энэ бүгд нь зөв загвар гэж бид үзэж байна “гэж онцлон тэмдэглэв.

Харилцаа холбооны сайдын  ярьснаар,  Интернетийн аюулгүй байдлыг хангахад  олон нийтийн  байгууллагуудын оролцоо нь нийгмийн эрүүл шинж чанарыг харуулж байгаа юм гэжээ.