Орос улсын Сирийн удирдлагад илгээсэн дохиог Сирийн ерөнхийлөгч Башар Асад сонсож  авлаа. Энэ тухай ОХУ ын ГХЯ -ны тэргүүн Сергей Лавров Дамаскад сирийн удирдлагатай хийсэн яриа хэлэлцээний дүнгийн талаар мэдэгдэв. Башар Асад тус улсад хүчирхийллэл хаанаас ч гарсаныг үл  харгалзан, зогсооход  бүхий л бололцоогоо дайчилна гэж амлав.  Тиймээс Сири нь АОЛ-ийн ажиглагчдын элчийг сэргээх сонирхолтой байгаа юм. Түүнчлэн, Асад нь ажиглагчдын ажлыг зүгнээр үргэлжлүүлээд зогсохгүй, ажиглагчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна гэв.  АОЛ-ийн ажиглагчид нь бүх халуун цэгт очиж, хүчирхийлэл аль ч талаас  гарсан бай,  зөрчлүүдийг баримтжуулах ёстой юм.  АОЛ-ийн  бас нэгэн санаачилга нь Сирийн угсаатнуудын дунд  яриа хэлэлцээрийг явуулахад  оршиж байгаа юм. Лавров тэмдэглэхдээ, энэ ажилд Асад ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн гэв.

Хэлэлцээрийн үеэр ойрын үед Башар Асад нь  Үндсэн хуулийн  төсөл дээр ажиллаж байгаа комисстой уулзах гэж байгаа  нь  тодорхой болсон юм.   Төсөл бараг бэлэн болсон аж.   Үүний дараа Сирийн үндсэн хуулийн төслөөр бүх ард түмний санал асуулга явуулах юм.  Дараа нь Башар Асадын нэрлэснээр “олон намууд”  оролцсон парламентын шинэ сонгууль явагдах бөгөөд  Засгийн эрх барьж байгаа БААС нам ямар нэгэн давуу эрх эдлэхгүй, бүх намууд тэгш эрхтэй оролцох аж.

Гэрэл зураг