Олон улсын атомын эрчим  хүчний агентлагийн  /МАГАТЭ/ шинжээчид Иранд 2-р сарын 20-нд тус улсын   цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр буцаж ирнэ. Энэ  тухай   өнөөдөр энд тараасан тус байгуулагын мэдэгдэлд дурьджээ. Яриа хэлэлцээр нь 2-р сарын  20,21-ний өдрүүдэд  явагдах аж. Өмнө нь МАГАТЭ  яриа хэлэлцээр 2-р сарын 21,22-нд явагдана гэж алдаатай мэдээ тараасан юм.  МАГАТЭ нь Тегерантай яриа хэлэлцээгээ идэвхжүүлэх бодолтой байгаа бөгөөд энэ нь үндсэн асуудлыг урагшлуулахад чухал юм гэж байгууллагын ерөнхий захирал Юкия Амано  өмнө нь мэдэгдсэн юм. ИРаны эрох баригчдын  МАГАТЭ гийн төлөөлөгчидтэй хийсэн өмнөх гурван өдрийн хэлэлцээнүүд нь 1-р сарын 31-нд дууссан юм. МАГАТЭ гийн шалгагчдын тэргүүн Херман Накертс  Тегеранаас Венад буцаж ирэхдээ өгсөн ярилцлагадаа,  Иран руу хийсэн аялал амжилттай болсон гэсэн юм. Нөгөөтэйгүүр,  ираны ХМХ-үүд  мэдээлэхдээ, яриа хэлэлцээнүүд нь ямар ч харагдах  үр дүнгүй дууслаа гэж байсан юм.