Хятад улс Сири рүү  хүчирхийллийг зогсоох замуудыг хэлэлцэх үүднээс  тус улс руу өөрийн элчийг явуулах асуудлыг хэлэлцэж байна энэ тухай өнөөдөр  БНХАУ-ын ГХЯ –ны төлөөлөгч Лю Вэйминь мэдээлжээ. Түүний ярьснаар, Хятад улс Сирийн хүчирхийллийг яриа-хэлэлцээний аргаар зогсоохыг хүсч байна.

Түүнчлэн Лю Вэйминь хэлэхдээ,  Сирийг улс-төрийн хямралаас гаргах улс-төрийн шийдвэрийг  эрэлхийлэхийн тулд Бээжин    өөрийн орны төлөөлөгчдийг    Ойрхи-Дорнод болон  Хойд Африкийн орнуудаар  томилж магадгүй байна.  Өмнө нь мэдээлж байснаар, БНХАУ   НҮБ –ын АЗ-ийн хуралдаан дээр  Сирийн асуудлаар гаргасан хаалт тавьсан юм.