АНУ сансрын салбарт  Хятадтай “найзлах“ гэж зүтгэх боллоо.  Тэд Бээжинтэй  шууд  дэлхийн орчмын  тойргийн замын  тогтвортой бус байдлуудаас сэргийлэхийн тулд  “халуун хэлхээ холбоо” тогтоох санал тавьжээ.  Энэ тухай  АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Зэвсэглэлийн  хяналт шалгалт болон гэрээний биелэлт болоод шалгалтын асуудлуудыг хариуцсан  туслах Фрэнк Роуз ийн  мэдэгджээ.  Түүний ярилцлага даваа гаригт долоо хоног тутмын  “Дифенс ньюс” сонинд гарчээ.

Вашингтон сансрын  тойрог замд хиймэл дагуул аюултай ойртоход     Бээжин рүү шууд утасдах  утасны дугаартай болох гэсэн гэж дипломат тайлбарлав.  Одоо сансрын тойрог замд  онцгой байдал заналхийлэхэд, жишээ нь,  хятадын пуужинд  аюултай  хэсэг  ойртож ирэхэд, америкийн цэргийнхэн өөрийн тооцоог эхлээд төрийн департаментад дамжуулдаг байна. Харин тэр нь өөрийн тооцоог БНХАУ ын ГХЯ-д мэдээлдэг гэж Роуз тэмдэглэв.

Пентагоны мэдээлснээр, одоо Хятад улсад  сансрын хогны 40 хүртэлх хувь, АНУ болон ОХУ-д 26-28  хувь  тус тус ноогдож байна. Нөгөөтэйгүүр, Хятад улс т АНУ-д  сансарт өрсөлдөх сээтэн хаясаны дараа л энэ асуудлын чухлыг  сая нэг юм ойлгож байна гэж АНУ болон Канад судлалын хүрээлэнгийн  орлогч захирал  Павел Золотарёв  тэмдэглээд «Америкчууд сансрын хөлөгнөөс “Иджис” системийн туслалцаатайгаар сансрын төхөөрөмжөө  устгаснаас хойш хэдэн  жилийн  дараа   Хятад улс өөрийн хуучин пуужингаа өөрийн хүчээр устгасан юм. Энэ бол америкчуудад хятадын талаас барьсан  хариу байсан юм. Хятад пуужинг устгаж чаддаг гэдгээ харуулсан юм. Энэхүү арга хэмжээ нь маш их хэмжээний аюултай хэсгүүдийг сансарт үлдээсэн нь ойлгомжтой.  Гэхдээ Хятад тэр үед АНУ-д анх удаа, сансарт ч  өрсөлдөж чадна гэдгээ харуулсан юм» гэлээ.

Өнгөрсөн жилийн эхээр  АНУ Хятад улсад  сансрын болон цөмийн салбаруудад  итгэлцлийн арга хэмжээний тухай тохиролцохоор санал тавьжээ. Бээжин үүнд хариу өгсөнгүй.Ингэхдээ  тэр үед Пентагоны тэргүүн байсан Роберт Гейтсийг  хятадын армийн стратегийн хүчний удирдлагын  төвд урьжээ.Хятад улс пуужин-цөмийн чадавхынхаа  боломжтой хязгаарыг АНУ хэлэлцэхийг хүсэхгүй байна гэдгээ дипломат аргаар ойлгуулаад авчээ.

Чухамдаа, америкчуудын тэргүүн зорилт бол үүнд л байсан юм. Тэдний цэргийн бодлого бол Хятадын  сансрын холбооны хэрэгслүүдийн туслалцаатайгаар  АНУ-ын Номхон далайн хэсэгт орохыг хязгаарлахад оршиж  байсан юм. Энэ бол тэдний монополь нөлөөтэй бүсүүдийн нэг нь юм.Тухайбал,Пентагон ньзэвсэглэлийн ихэнхи хэсэг эмзэг болж мэдэх  сансрын холбоог Хятад улс  устгаж чадна гэдэгт үндэслэлтэй,  эргэлзээгүй болгоомжилдог байна.

Хоёр талын  харилцааг  сансрын салбарт сайжруулах  тухай  шинэ санаа  нь  Хятадтай сансрын салбарт яриангүй нүсэр үсрэлт юм.  Хятад улс хүн  задгай сансарт гарч ажиллах технологийг болон сансрын хөгийг залгах болоод автомат дэглэмд ажлуулахыг  эзэмшиж чадлаа.  Эдгээрийн дараа  сансарт улам давчуу байх болно гэж Фрэнк Роуз илэн далангүй хэлсэн юм.  Хятад эдийн засгийн хөгжлийнхээ   өсөлтөөс  сансрын системээс аль  болох  хараат байх болно. Энэ бол яагаад Вашингтон Бээжинтэй шууд ярих  гээд байсны   нэг шалтгаан юм гэж тэр хэлэв.

Магадгүй, өөрийн сансрын  хөтөлбөрөө  хөгжүүлэхийн хамт   Хятад улс сансарт  байгаа хогтойгоо тэмцэх сонирхолтой болж байж ч болох юм.  Гэхдээ Бээжин, Вашингтон хоёрын   цэргийн салбар дахь итгэлцэл   тун бага байгаа төдийгүй,   нь бие биеэ угтах алхам хийх аливаа алхам нь нэвтэрдэггүй  хана руу түлхэж байгаа мэт үл итгэнэ.  Ингэхдээ АНУ нь  АНД-н бүс нутагт өөрийн байрлалаа улам бэхжүүлэхийн  тулд Хятадыг барих бодлогоо  улам бүр чангатгаж байна.  Ийм нөхцөлүүдэд  сансрын хогийг шийдэх асуудал нь мэдээж хэрэг хоердугаар  байранд очно.  Тэгээд ч зогсохгүй,  Бээжинг америкийн тоглоомоор тоглох ээлжит угтвараа болгон тулгаж  мэдэх юм.