ГХЯ -ны   болон ГТА-ны тэргүүн нар  Сергей Лавров болон Михаил Фрадков  нар Дамаскад Сирийн ерөнхийлөгч Башар Асадтай   яриа хэлэлцээ хийхээр  хүрэлцэн ирлээ.  Түүнд Оросын  ГХЯ -ны тэргүүн ерөнхийлөгч Дмитрий Медведевын илгээмжийг дамжуулах юм.  Оросын ерөнхийлөгч  сирийн ерөнхийлөгчид хандаж юу хэлснийг Сергей Лавров  хэлсэнгүй. Тэр сэтгүүлчдэд  тайлбарлахдаа:  “Төрийн тэргүүний даалгаар нь хаягласан хүндээ л нээгдэнэ”гэжээ.

Дамаскад явахын өмнө  Бахрейны ГХЯ-ны тэргүүнтэй Сергей Лавров уулзахдаа, Орос улс  сирийн асуудлаар өөрийн байр сууриа өөрчлөхгүй гэж мэдэгдсэн юм. Тэр  нь 2011 оны 11-р сард гарсан д  АО Лигийн санаачлагыг дэмжихэд оршиж байгаа юм.  Энэхүү шаардлага нь хаанаач гарч буй нь хамаагүй, сөрөг хүчнээс байна уу, засгийн эрх баригчдаас байна уу,  хүчирхийллийг зогсоохыг шаардан,  Сирид гаднаас цэргийн оролцоо оруулахгуй, сөргөлдөөнтэй талуудыг урьдчилсан нөхцөлүүдгүйгээр  яриа хэлэлцээ эхлүүлэхэд оршиж  байгаа юм. Эдгээр гурван өндөрлөг дээр тулгуурлан Сергей Лавров Асадыг сөрөг хүчнийхэнтэй яриа хэлэлцээ хийж эхлэхийг  ятгаж  чадна гэж таамаглаж байна.

Гэхдээ  нэг зүйл бол тов тодорхой юм.  Асад Орос, магадгүй, Хятад улстай ч яриа хэлэлцээ хийхэд бэлэн байж болох юм.  Катар, Саудын Араб болон Түркийн удирдлагуудтай, тэр ч бүү хэл  НАТО-гийн гишүүн орнуудын  удирдагчидтай сирийн засгийн газар нийлэх нь юу л бол.