Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Владимир Путины дөрвөн хөтөлбөрт нийтлэлийн  задлан шинжилгээ, засгийн газрын боловсон хүчний халаа  сэлгээ, сөрөг хүчинтэй хийх яриа хэлэлцээ, Чечений болон ОХУ –ын бусад БНУ-ын байдал – эдгээр  асуудлууд нь  Москвад болсон Загсийн газрын тэргүүний улс-төрчидтэй хийсэн уулзалтын анхаарлын төвд байлаа.   Мэтгэлцээн их сонирхолтой, зарим үед их халуун дотно болж байлаа.  Тулгамдсан асуудлаар ярилцах хүсэлтэй хүн бүр ярих боломжтой байв. Миний бодоход, энэхүү  уулзалт нь түүнд хэрэгтэй байсан, тэгээд тэр ч үүнийгээ нуусангүй гэж улс-төр судлаач Николай Злобин  өөрийн сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцсан юм.

Владимир Путинтэй хийсэн уулзалт дөрвөн цаг орчим үргэлжилсэн юм. Эсэргүүцлийн жагсаал цуглаануудын талаар болон  юуны өмнө тэдгээрийн  учир  шалтгааны тухай, хууль тогтоомжийг өөрчлөх шаардлагатай тухай маш халуун мэтгэлцээн болсон юм. «Би мажоритар системыг сэргээх шаардлагатай байгаа тухай ярьсан гэж улс-төр судлаач Андраник Мигранян хэлээд «Сонгуулийг зөвхөн намын нэрсийн  жагсаалтаар явуулдаг нь  парламентыг саарал болгодог, харин мажоритар систем болон орон нутгийн тэмцэлүүд нь иргэний нийгмийн тэмцлийг  идэвхижүүлэхэд нөлөөлдөг. Парламентад жинхэн тод сонирхолтой хүмүүс орох болно. Тэдгээрээс гүйцэтгэх засаглалд боловсон хүчнүүдийг сонгож болно» гэлээ.

3-р сарын 4-нд явагдах ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болон шинээр сонгогдох ерөнхийлөгчийн  анхны алхмуудын  талаар ярьцгаасан юм. Влдаимир Путин  хоёрдугаар  шатны сонгууль болзошгүй тухай авч хэлэлцэхгүй гэж Үр ашигтай улс-төрийн бодлогын сангийн  ерөнхийлөгч  судлаач Глеб Павловский   мэдэгдэж байна. Тэрээр хэлэхдээ, Владимир Путин ялалтандаа болон  түүний хөтөлбөр хамгийн хүчтэй гэдэгт итгэлтэй байгаа. Засгийн газрын сайд нарын танхимыг маш их өөрчлөлтүүд хүлээж байна гэж Павловский тэмдэглээд «Дараа нь энэ асуудлыг нэрийг нь тодруулахаас  бусдаар нарийн хэлэлцсэн юм. Учир нь сэлгээнд  багийн нилээд хэсэг өхтөх юм.  Яамдуудыг нэрлэсэнгүй» гэлээ.

Уулзалтын үеэр шүүмжлэл ерөнхий сайдыг тойрсонгүй. Цугларсан улс-төрчид оросын сонингуудад гарсан  түүний сүүлийн хөтөлбөрт нийтлэлүүдийг  хэлэлцэв.  Тэр нийтлэлүүдийн тухай  сэтгэгдлээсээ хуваалцахыг   надаас болон миний мэргэжил нэгт нөхдүүдээс хүссэн юм гэж АНУ-ын батлан хамгаалах мэдээллийн төвийн  орос, азийн хөтөлбөрүүдийн захирал Николай Злобин хэлэхдээ «Жишээ нь,  би  тэдгээрийн заримуудыг  шүүмжилсэн. Нэгдүгээрт,  эдийн засаг болон сүүлийн ардчилсан нийгмийг байгуулах тухай. Хэвэр нийтлэлд Төрийн думын тухай нэг ч үг хэлээгүй байхад     Орос улсын  улс-төрийн  шинэчлэлийн тухай яаж ярина вэ?” гэлээ.          

Мэтгэлцээний үеэр  сөрөг хүчнийхний сүүлийн жагсаал цуглаан дээр хэлсэн үгнүүдийн тухай, ялангуяа  Москвагийн Болотная талбайн цуглааны  тухай нилээд   ярьсан юм.  Нэг хэсэг нь тэнд дундаж давхаргынхан цугларсан гэж үзэж байгаа юм. Бусад нь тэнд зөвхөн нийгмийн  хэсэг бүлэг хүмүүс  очсоноос дотор нь янз бүрийн давхаргын  хүмүүс байсан  гэж байхад гуравдахь нь, “Эксперт” сэтгүүлийн ерөнхий редактор Валерий Фадеевын нийтлэлээс иш татан, Болотная  талбайд болсон цуглааныг постмодернист зугаа цэнгээн гэж нэрлэжээ.

 Харин Владимир Путин   хүмүүс цуглаанд ирэхдээ засгийн эрх баригчдаас  юу хүсч байгаагаа    тодорхой  ярьж чаддаг  байхыг л хүсч байгаа гэж Глеб Павловский хэлээд «Владимир Путин сөрөг хүчнийхний цуглаанд оролцогчдын хэлсэн үгэнд  эерэг ханддаг. Гэхдээ энэ нь  ярих бүх  юмаа хэлээд авсан  тэдгээрийг зохион байгуулагчдад хамааралгүй юм.    Путин уулзалтынхаа үеэр яриа хэлэлцээнд буцаж орж, хамтран ажиллахад  бэлэн гэдгээ хэлсэн, гэхдээ яриа хэлэлцээ хийх боломжгүй юм, яагаад гэвэл түнш үгүй тул, хэнтэй ч ярих билэ дээ» гэлээ.

Сөрөг хүчнийхний хэлсэн үгнүүдийг тойрсон  эсрэг мэтгэлцээнүүд, хуульд засвар оруулах шаардлагатай байгаа тухай болон, хөтөлбөрт нийтлэлүүдийн шүүмжлэлүүд  - эд бүгд нь  уулзалтын үндсэн баримт боллоо гэж Андроник Мигранян үзээд «Владимир Путин засгийн эрхэнд гарахын тулд засгийн эрх хэрэггүй гэсэн ойлголттой байдаг юм. Түүнд өмнөө тавьсан зорилт, санаануудаа хэрэгжүүлэхийн тулд л хэрэгтэй байгаа юм. Тэр зорилттой, түүнийгээ хэрэгжүүлэх хүсдэг.   Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр эргээд  нийгэмтэй түүний холбоо хэрэгжигдээд  явна гэсэн үг юм. Эрх баригчид нийгмийн эрч хүчийг хүлээж авч байх болно. Засгийн эрх улс орныг шийдвэртэй загварчлах болно» гэлээ.

Цаг хугацаа  улиран өнгөрсөн ч ,хүмүүс, санал сэтгэгдэлээ ирүүлсээр байх болно гэж Мигранян үргэлжлүүлж байна.  Хамгийн гол нь Владимир Путинд засаг төр нь  нээлттэй байх хэрэгтэй бөгөөд өөрийн алдаагаа засч залруулах чадвартай  байх ёстой гэсэн ойлголт бий. Харин энэ чадваргүйгээр нийгэмтэй ярьж хэлэлцэх боломжгүй юм.